Израилд вакцины дөрөв дэх тунг өндөр эрсдэлтэй насанд хүрэгчдэд тарихыг зөвшөөрчээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-31 02:53:31

Израилын Эрүүл мэндийн яам “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл өндөр насанд хүрэгчдэд тарихыг пүрэв гаргийн орой зөвшөөрчээ.


Тус яамны Ерөнхий захирал Нахман Эш мэргэжилтнүүдийн ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт зөвлөсний дагуу дархлаа нь дарангуйлагдсан хүмүүсийг эхний ээлжид дөрөв дэх тунд хамруулахыг зөвшөөрсөн байна.


Хүндээр өвчлөх эрсдэл өндөр бүлгийн хүмүүст зүрх, уушги, бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон, ревматологийн, аутоиммун өвчтэй, хорт хавдартай зэрэг хүмүүс багтана.


Гэхдээ вакцины дөрөв дэх тунд 60-аас дээш насны нийт хүн амыг хамруулах ажлын хэсгийн зөвлөмжийг хараахан батлаагүй байна.


Дархлаа дарангуйлагдсан хүмүүс вакцины гурван тунг хийлгэсний дараа ч серологийн хариу урвал үзүүлэхгүй байгаа тул хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт ангилж байгааг яамны мэдэгдэлд дурджээ.


Вакцины дөрөв дэх тунд хамрагдах хүмүүсийн хувьд гурав дахь тунгаа хийлгээд хамгийн багадаа дөрвөн сарын хугацаа өнгөрсөн, 18 болон түүнээс дээш насны хүмүүс байх юм. 


Мөн Эрүүл мэндийн яам Израилд “COVID-19” цар тахлын тав дахь давлагааг үүсгээд буй “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд битүү орчинд 50-иас олон хүн нэг дор цугласан тохиолдолд амны хаалт зүүх зэрэг шинэ хязгаарлалтуудыг тогтоохоо мэдэгджээ. 


Эх сурвалж: Xinhua

Холбоотой мэдээ