Засгийн газар өнөөдөр ачаа тээвэр хийгээд төмөр замын төслийг хэлэлцэнэ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-01-19 01:39:32

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлж, 20 гаруй асуудал хэлэлцэж байна.


Хурлаар Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Мөн Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хэлэлцэх юм.


Хуралдаанаас гарсан шийдвэрийг 14.00 цагт танилцуулахаар товлоод байна.

Холбоотой мэдээ