Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахална

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-02-23 05:02:00

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж буйгаа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


Тэрээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах санал дүгнэлт боловсруулах ажлын багийг ахалж байгаа юм. Уг ажлаар хөрөнгө оруулагчидтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсох гэнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулагч ямар шалтгаанаар хууль хяналтын байгууллагаар шалгуулсан, аль хөрөнгө оруулагч хэдэн төгрөгийн хохиролтой байгаа, түүнийг шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж буйг ХЗДХ-ийн сайд онцолсон юм. Уг уулзалтад гадаад орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-ын тэргүүн нар, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг мөн урьжээ.

Холбоотой мэдээ