Ширээний Теннисний Дээд Лигийн тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-02-26 02:10:47

Монголын Ширээний Теннисний ХIV Дээд Лигийн тэмцээн хоёр жил өнжсөний эцэст Хоёрдугаар сарын 11-нд нээлтээ хийж, амжилттай зохион байгуулагдаж байна.

Өчигдөр буюу Хоёрдугаар сарын 25-наас эхлэн лигийн шөвгийн наймын тоглолт эхэлсэн юм. “Аваргуудын баг” болон “Хаан даатгал” баг 5 хожил, нэг хожигдолтойгоор Лигийн тойргийн тоглолтыг хошуучилсан бол "Мираж" баг ” Тэнгис синема”, “Өсөх зоос”, “Итгэлт санхүүгийн групп- Ариг" банкны багууд хасагдах шатанд учираад буй.

Ширээний теннисний дээд лигийн тэмцээнд "Итгэлт Санхүүгийн Групп", "Ариг" банктай хамтран нэг баг болон оролцож байгаа юм. "Итгэлт-Ариг" баг маш амжилттай оролцож, Лигийн хүчтэй өрөслдөгчөөр зүй ёсоор нэрлэгдэж байна.

Ширээний теннисний дээд лигийн тэмцээн 3 сарын 13-нд дуусах бөгөөд хожсон баг Лигийн аврага цол хүртэнэ. 


Холбоотой мэдээ