Украины нөхцөл байдлаас Монгол Улсад үүсэх эдийн засгийн сөрөг нөлөөллийг судлах ажлын баг байгуулав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-03-02 10:11:09

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаан хаалттай горимд шилжиж, Украин улсад өрнөж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, мэргэжлийн санал дүгнэлт гаргах ажлын баг байгуулав. 


Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэхдээ, "Манай улс дайны нөхцөл байдлаас үүсэх эдийн засгийн эрсдэлд бэлтгэл, бэлэн байдлаа шалгаж, тодорхой арга хэмжээг төлөвлөхөөр дээрх ажлын багийг байгуулсан бөгөөд миний бие ахалж байгаа. ҮАБЗ-д танилцуулахаар төлөвлөж байна" гэв. 


Дайны талаар олон таамаглал байгаа бөгөөд цагийн байдал, нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан олон улсын салбар бүрт гаргасан судалгаа, мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Холбоотой мэдээ