МоАХ-ны Өвөрхангай аймгийн гишүүд шинэ үнэмлэхээ гардан авлаа
НийгэмМонголын Ардчилсан Холбооны гишүүдэд шинэчилсэн үнэмлэх, Монгол Улсын Баатарын батламж гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Өвөрхангай аймагт боллоо.
Өвөрхангай
аймгийн МоАХ-ны дарга Ж.Төмөрбаатар чуулганыг нээн хэлсэн үгэндээ
“Бидэнд алдаа оноогоо дэнслэн урагшлах ёстой он жилүүд ирж байна. Монголчууд
бид эвлэрвэл хүчирхэгжин мандаж, хагаралдваас бусдын эрхшээлд орж
байсан түүхтэй. Энэ үнэний өмнө эв, эеэ хичээж үйлсээ үргэлжлүүлэх цаг үе бидний өмнө
ирсэн байна. 1990 онд МоАХ-г байгуулж, Монгол оронд ардчилал, шударга ёсны
төлөөх анхны бодит тэмцлийг эхлүүлж байхдаа бид нэг үйлсийн төлөө
эвлэлдэн нэгдэж, эрслэн тэмцэж чадсан билээ. Тиймээс
ч МоАХ хүчтэй байж ардчиллын төлөөх олон эвсэл холбоодыг араасаа
дагуулан, ардчиллын төлөөх намууд нэгэн туган дор нэгтгэж чадсан.
Ингэснээр Монгол орон ардчилал эрх чөлөөний замнал руу эргэлт
буцалтгүй орсон юм. Энэ үйл хэргийн эхний өдрөөс хамт байж МоАХ-ны түүхийг
бүтээлцэн “Монгол улсын баатар” хэмээх хүндтэй цолонд хүргэсэн нийт гишүүд
дэмжигчид та бүхэндээ баярлалаа” гэсэн юм.
МоАХ бол оюун санааны хүчирхэг
байгууллага. Монгол улсыг жинхэнэ Ардчилсан үзэл баримтлалтай улс болох үндэс,
суурийг тавьсан түүхэн үүрэгтэй холбоогоороо Өвөрхангай аймгийн үе үеийн гишүүд
дэмжигчид бахархаж, МоАХ-ныхоо шинэчилсэн үнэмлэх, Монгол
улсын Баатарын батламжаа хүндэтгэлтэйгээр гардан авсан
юм.