Сургуулийн автобусыг хоёр чиглэлд нэмлээ

Нийгэм
tergel@onlinetvmn.com
2022-03-15 02:21:17

Өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуульд хүргэхээр сургуулийн автобусны С:38, С:39 чиглэлийг нэмлээ.



Тус чиглэлүүд нь

-С:38 “Бумбатын рашааны эцэс 124 дүгээр сургууль-152 дугаар сургууль”

-С:39 “Улаанчулуутын эцэс-Алтан овоо 48 дугаар гудамж-65 дугаар сургууль -152 дугаар сургууль” хооронд хүүхдүүдэд үйлчлэх юм.


Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах, хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Уг төслийн хүрээнд сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэх ажлыг тухай бүр нь зохион байгуулж байгааг НЗДТГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах алба мэдээллээ. 

Холбоотой мэдээ