Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Нийгэм
tergel@onlinetvmn.com
2022-03-21 07:37:03

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн хамрагдана.


Сургалтын тэтгэлгийн хэмжээ, хамрагдах иргэдийн тоо:

3,000,000 (гурван сая) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт:

  • Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 20 оюутан;
  • Техникийн боловсролын сургалтын байгууллагын 10  суралцагч;
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 15 суралцагч;
  • Соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн 5 оюутан.

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлгийг 2022-2023 хичээлийн жилээс тооцож олгоно. 

Тэтгэлэг олгох журамтай https://legalinfo.mn/mn/detail/16231249213641 холбоосоор орж танилцах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг https://www.meds.gov.mn/post/115744 холбоосоор авна уу!

Холбоотой мэдээ