Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Баян-Өлгий аймагт ажиллалаа
Улс ТөрАрдчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид болох Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энэ сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, тус намын гишүүд, дэмжигчдэд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигчид 17:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийв.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Б.Бейсен нэр дэвшигчдэд бүргэдийн дүрс бүхий дурсгалын цаг гардуулж, сонгуулийн үйл ажиллагаанаас амжилт хүслээ.