“Итгэлт төгөл” ХХК “Эх дэлхийн цаг”- т нэгдэж байна
НийгэмДэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол улсад 2010 оноос хэрэгжиж эхэлсэн билээ.
“Эх дэлхийн
цаг” хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг
гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад өөрийн
хувь нэмрийг оруулах боломжтой гэдэг утгыг илэрхийлдэг. Гол зорилго нь гэрлээ унтрааж,
цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо
чухал гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог.
Дэлхий дахин жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба
гарагийн 20:30 -21:30 цагийн хооронд нэг цагийн турш гэрлээ
унтрааж, “Эх дэлхийн цаг”-ийн
үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийлдэг.
Энэ өдөр энэ жил гуравдугаар сарын 26-нд тохиож
байна. Монгол улс уур амьсгалын
өөрчлөлтийн эсрэг дэлхийн хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн дуу хоолойгоо өргөж
эхлээд ийнхүү 12 жил болж байгаа юм.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Итгэлт төгөл” ХХК “Эх дэлхийн цаг”-т нэгдэж, байгаль дэлхийгээ хамгаалах уриалгыг дэмжиж , ажлын орчин, оффисдоо цахилгаан ашиглалтыг тодорхой хэмжээгээр бууруулан ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Дэлхийн байгаль хамгаалах сангийн санаачлагыг “Итгэлт төгөл” ХХК дэмжиж “Эх дэлхийн цаг” -т нэгдэж байна. Та ч бас нэгдээрэй. Эх дэлхийгээ хайрлая!
Уур амьсгалын өөрчлөлтийн тоон мэдээллийг хүргэж байна.