З.Энхболд: Хулгайч хэсэг нь АН-аас ялгарч гарсан нь дээр
Улс ТөрӨнөөдөр болж буй АН-ын даргын сонгуульд УИХ-ын дарга асан З.Энхболд саналаа өгчээ. Үүнийхээ дараа сэтгүүлчдэд дараах байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрбээр "Сонгууль хүчин төгөлдөр. 20 жил АН яаж сонгуулиа явуулж ирсэн, яг тэр зарчмаараа л явж байна. Харин АН-д төрийн, иргэдийн өмчийг булааж авдаг хэсэг хулгайч бий. Тэр хүмүүс хүчин төгөлдөр бус гэж үзэх байх л даа. Гэхдээ хулгайчид нь үүгээр ялгараад, АН-аас гараад явах хэрэгтэй" гэлээ.
Сонгуулийн санал хураалт 20.00 цагт дуусах бөгөөд 16.00 цагийн байдлаар 42.1 хувийн ирцтэй байгаа юм.