Э.Бат-Үүлийн давж заалдах шүүх хурал маргааш болно

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-04-03 11:04:57

Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Энэ талаар түүний хүү Б.Чулуудай “Дөрөвдүгээр сарын 4 өдрийн 10:30 цагт аавын минь давах шатны шүүх хурал болно. Уг хурал нээлттэй болох ёстой. Биднийг биеэр ороцуулах ёстой” гэжээ.

Эргэн сануулахад, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрээ гаргасан.


Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон юм.



Холбоотой мэдээ