"Ноён" доллар 3230 төгрөг хүрлээ
НийгэмОХУ болон Украины асуудлаас үүдэн Монголын арилжааны банкууд дотоод болон гадаад гүйлгээнд лимит тогтоож, валютын худалдан авалтад хязгаар тогтоосон байна.
Монголбанкнаас арилжааны банкуудад гадаад гүйлгээнд лимит тогтоох үүрэг өгдөггүй гэж мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар найман шарга буюу валют арилжааны хар зах дээр ам.доллар зарах нь 3230 төгрөг, авах нь 3180 төгрөгийн ханштай байна. Хомсдлыг ашиглан дундаас нь ашиг олох, үнэ хөөрөгдөх байдал нь хэрээс хэтэрвэл бизнес эрхлэгчдэд хүндээр тусахыг иргэд хэлж буй.
Валютын ченжүүдийн тухайд хомсдолыг ашиглан Монголбанкны зарласан ханшнаас хэт өндөр үнээр ам.долларын арилжаа хийж байгаад хяналт тавьж, зохицуулалт хийх хэрэгтэй. Эс бөгөөс ам.долларын хомсдол үүсч, ханш өссөнөөр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх аюултай гэж иргэд бухимдлаа цахим орчинд илэрхийлсээр байна.