АН-ын даргын сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа
Улс ТөрАрдчилсан намын даргын сонгуулийн санал хураалт өнөөдрийн 09.00-20.00 цагийн хооронд явагдаж дууслаа. Дотоод сонгуулийн хорооноос, санал хураалтын хугацаа ойртох тусам саналаа өгөх гэсэн гишүүдийн ирц идэвхжиж байсан талаар мэдээлсэн юм.
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн ирц Улаанбаатар хотын хувьд хамгийн идэвхтэй байжээ. Сонгуульд 16.00 цагийн байдлаар, улсын хэмжээнд 42.1 хувийн ирцтэй байсан бол хоёр цагийн дараа 60 хувь давсан гэж АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээллээ.
Санал хураалт дууссанаар саналыг гараар тоолж, сонгуулийн дүнг зарлах юм. Нэр дэвшигч Ж.Батсуурь өөрийн хүсэлтээр нэрээ татсан ч саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн тул Х.Баттулга, Ж.Батсуурь нарын дунд санал хураалт явагджээ.