Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-04-06 02:55:01

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн хуваарийг гаргажээ. Үүнд:

  • Нийгмийн халамжийн тэтгэврийг 4 дүгээр сарын 14 болон 26-нд,
  • Өндөр настны “Насны хишиг”-ийн тэтгэмжийг 26-нд,
  • "Эхийн алдар одон"-гийн мөнгөн тусламжийг мөн 26-нд,
  • Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг 20-нд,
  • Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөн 20-нд,
  • Алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг 26-нд,
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламжийг 26-нд,
  • Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг 15-нд үзүүлж,
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 14 болон 26-нд тус тус олгоно.  



Холбоотой мэдээ