Ардчилсан намын даргыг ёсчлон батламжлах их хурал болж байна
Улс ТөрАрдчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус их хурал албан ёсоор эхэлж байна.
Бүтэн Ардчиллын төлөө, эвлэлдэн нэгдэхийн төлөө бүтэн нэг жилийн турш хүнд хэцүү цаг үеийг, ардчилалд хайртай мянга, мянган гишүүдтэйгээ цугтаа манлайлан түүчээлсэн Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүн Одонгийн Цогтгэрэл танд Ардчилсан намын 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрт байгаа гишүүд, дэмжигчид хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Таны цаашдын ардчиллын төлөөх үйлсэд амжилт ерөөе.
Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1348 төлөөлөгч оролцож байна.