“Солонго Эс Эф” сургууль гадаад харилцаагаа өргөжүүлж Унгар улстай хамтран ажиллахаар боллоо
НийгэмНийслэлийн Ерөнхий Боловсролын “Солонго Эс Эф” сургууль Унгар улсын элчин сайдын яамтай хамтран ажиллахаар боллоо.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушански “Солонго Эс Эф” сургуульд зочлон 2 орны сургуулиудыг хамтран ажиллах боломжийг нээж, талархалын бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Ийнхүү "Солонго Эс Эф" суругууль Унгар улстай хамтран ажиллах болсноор дараах боломжууд бий болж байна. Тодруулбал,
• Унгар улсын ерөнхий боловсролын сургуулиудтай холбоо тогтоож багш солилцоо, сурагч солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх,
• Унгар улсын түүх соёл, ёс зан заншил, түүхийн дурсгалт газрууд, аж амьдрал, байгаль орчин, хөгжил дэвшилтэй танилцаж туршлага судлах,
• Унгар улсын их дээд сургуулиудад Солонго Эс Эф сургуулийн төгсөгчид тэтгэлэгтэй хамрагдах боломж олгох зэргээр хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.