Уриалга: Хог түүхээс илүү хог хаяхгүй байя

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-05-02 08:24:22
Улаанбаатар аялагч клубээс 2022 оны 04 сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Хоггүй цэвэрхэн Богд хан уул" өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт нийт 151 хүн оролцож, 161 шуудай хогийг Богд Уулын Их тэнгэр, Төр хурх, Манзушир, Түргэн, Жаргалант, Зайсан (Тэнгэр хад, Баруун ширээт) гээд 6 амнаас түүжээ.
Түүсэн нийт хогийн 58.6 кг нь дахин боловсруулах ангилалд оруулсан байна.
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг үргэлжид дэмждэг Итгэлт Санхүүгийн групп уг өдөрлөгт хамтран зохион байгуулагчаар оролцож, тус группийн ажилчид мөн Богд уулын хогийг цэвэрлэлцсэн юм.
Хариуцлагагүй хэн нэгний тарьсан хогийг араас нь түүж, цэвэрлэх биш хог хаях муу дадлыг өөрчлөн, зөв хандлагыг төлөвшүүлэхэд хойшид хамтран ажиллацгаая гэж зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Холбоотой мэдээ