"Итгэлт Санхүүгийн Групп" мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
НийгэмМонгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ энэ хавар нийтдээ 10 мянган мод тарихаар зорин ажилласан юм.
"Итгэлт Санхүүгийн Групп" нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Тэрбум мод” аянд нэгдэн, Нийслэл хотын цэвэр усны ундаргыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа. Тус группийн хамт олон энэ хаврын тариалалтаар "Монгол Сакура" гэгддэг бүйлс мод тарилаа. Цаашид жил бүр нэмж тарьж, ургуулсаар группийнхээ нэртэй "Итгэлт Төгөл"-ийг бий болгох зорилт тавьсан байна.
Уг зорилтынхоо эхний алхмыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн мэргэжилтнүүдээс зааварчлуулж ийн эхлүүллээ. Итгэлт Санхүүгийн Группийнхэн тарьсан мод суулгацаа жилийн 4 улирлын турш хайрлан, арчилж ургуулахыг төлөө хичээн ажиллахаа илэрхийлсэн юм.