Эрээн хот маргааш хилээ нээнэ

Нийгэм
tergel@onlinetvmn.com
2022-06-03 03:21:52

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусний  дөрвөн тохиолдол бүртгэгдсэн учраас хөл хорио тогтоосон талаар өчигдөр мэдээлэл цацагдсан.  

 

Импортын 58 тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, бусад тээврийн хэрэгслийг хилээр гаргаагүй хааснаас иргэдийн дунд дахин ачаа бараагүй авч чадахгүй тодорхойгүй байдал үүсэх нь гэсэн айдас бий болоод байсан билээ. 

 

Тэгвэл өнөөдөр яригдаж байгаа мэдээллээр энэ нь тус хотод коронавирусний халдвартай холбоотойгоор хөл хорио тогтоосон зүйл байхгүй. Харин БНХАУ-д Луут завины баярын өдөр тохиосон учраас хаасан гэжээ. 

 

Эрээн хот хилээ маргааш нээнэ гэдгийг манай талд мэдэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ