Инфляцаас мөнгөө хэрхэн хамгаалах вэ?

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-10 10:27:14

Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК-ийн Дэд захирал М.Мөнхтуяатай ярилцлаа.

- Одоогийн Инфляцын түвшин ямар байгаа вэ? Ихэнх хүмүүс мөнгөө хадгаламжид байршуулах хандлагатай байдаг. Энэ нь хэр үр ашигтай мөнгөө өсгөх арга вэ?

2022 оны 04-р сарын байдлаар Монгол Улсын инфляц 14.4%, гэтэл банкнуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 9.5% байна. Энэ нь иргэд инфляцаас хөрөнгө мөнгөө хамгаалахын тулд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх шаардлагатайг харуулж байна.

зураг
 

Тэгвэл хөрөнгөө төрөлжүүлэх боломжийг олгож, хүн бүрийг хөрөнгө оруулагч болоход хөтлөх зорилгоор Мандал Санхүүгийн Нэгдэл нь сар гаруйн өмнө Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын экспо Investment Expo арга хэмжээ зохион байгуулсан билээ.

Тус арга хэмжээнд хөрөнгө оруулалтын шинэ боломжийг танилцуулсны нэг нь тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм.

- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хөрөнгө оруулалт тогтмол өгөөжтэй гэхээр бондтой төстэй гэсэн үг үү?

Тийм, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь банкны хадгаламж, бондтой өгөөжийн түвшинд ижил шинж чанартай буюу тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, үнэт цаасанд хөрөнгө оруулагч нь тогтмол хүүгийн орлого хүлээн авах боломжтой.

- Хадгаламжийн хүүгийн орлогын татвар 10 хувь байдаг, тэгвэл Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлогын татвар хадгаламжтай ижил үү?

Хаалттай зах зээлд гаргаж буй бондууд болон банкны хадгаламжийн хүүгийн орлогод ногдох татвар нь 10% байдаг бол Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй арилжаалагдаж байгаа үнэт цаасны хүүгийн орлогод ногдох татвар 5% байдаг. 15 хувийн өгөөжтэй хаалттай бондын татварын дараах өгөөж 13.5% байдаг бол ижил өгөөжтэй нээлттэй үнэт цаасны татварын дараах өгөөж 14.25%-тай тэнцүү байна.

- Өнөөгийн нөхцөл байдалд инфляц анхаарал хандуулах сэдэв болж байна. Тэгвэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь инфляцаас яаж хамгаалж байгаа вэ?

Та өнөөдөр 14.4 хувиас өндөр хүүтэй бүтээгдэхүүнд байршуулснаар мөнгөний үнэ цэний бууралтаас буюу инфляцаас өөрийн хөрөнгийг хамгаалах боломжтой нөхцөл байдал үүссэн. Тэгвэл Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь инфляцаас өндөр хүүг танд санал болгодог.

Жишээ нь, Та 100сая₮-г 1 жилийн хугацаатай хадгаламжид байршуулбал дунджаар татварын дараах байдлаар ₮8.5 саяыг зөвхөн хугацааны эцэст авах боломжтой. Тэгвэл та тус мөнгөөр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулбал улирал тутам дунджаар ₮3.6 сая буюу нийт 14.25 сая ₮-г татварын дараах байдлаар авах боломжтой.

- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь Монголын хөрөнгийн зах зээлд хэр шинэ бүтээгдэхүүн вэ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэхээр нэг л хүнд, хол сонсогдож магадгүй. Ялангуяа манай улсын хувьд тус зах зээл нь хөгжлийн эхэн үе шатад явж буй учир ойлголт бага. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид 2 удаа л хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарч байсан түүхтэй.

Бидэнд л шинэ ойлголт болохоос биш олон улсад энэ нь хүн бүрийн өдөр тутмын санхүүгийн бүтээгдэхүүн юм. Тэгвэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь энгийнээр хэлэхэд зээлийн багцаар баталгаажсан, тус зээлийн багцаас орж ирэх мөнгөн урсгалаас төлөгдөх үнэт цаас юм.

Нөгөө талаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулагч нь мөнгөө найдвартай өсгөх боломжтой болж, харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлдэг. Тус үнэт цаас нь Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй арилжаалагддаг тул хүн бүр хөрөнгө оруулах боломжтой.

- Ихэнх хүмүүс санхүүгийн мэдлэггүйгээсээ болж, эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулдаг тохиолдлууд байдаг. Тэгвэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эрсдэлийг хэр өндөр гэж ойлгож болох вэ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь койн, хувьцаа, бондтой харьцуулахад эрсдэл бага байдаг. Учир нь зээлийн багцын эргэн төлөлтөөс орж ирэх гэрээгээр баталгаажсан орлогоос төлөгддөг. Тус зээлийн багцад багтсан зээлүүд тодорхой шалгуураар зөвхөн хэвийн ангилалтай, чанартай зээлүүд  сонгон  хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудаар  дүгнэлт гаргуулан, тухайн зээлийн багцаа тусгай зориулалтын компани байгуулж шилжүүлж хөндлөнгийн хөрөнгө итгэмжлэн удирдагч компаниар удирдуулдаг тул эрсдэл багатай гэж үздэг.

- Өндөр инфляцтай орчинд хөрөнгө оруулагчид юунд хөрөнгө оруулдаг вэ?

Өндөр инфляцтай, тогтворгүй зах зээлийн орчинд хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгийг хамгаалах хамгийн тохиромжит бүтээгдэхүүн нь инфляцын түвшнээс өндөр өгөөжтэй тогтмол хүүгийн орлого бүхий бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм.

зураг
 

Тэгвэл баяртай мэдээ дуулгахад Симпл Ассет ТЗК ХХК нь 2022 оны 6-р сарын 8-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны 309 тоот тогтоолоор 50 тэрбум төгрөгийн дүнтэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрөл авсан. Өлзий Энд Ко Капитал ҮЦК ХХК, Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК нь тус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны андеррайтераар ажиллаж байна. Бидний зүгээс одоогийн зах зээлийн нөхцөл байдалд тохирсон, хүн болгон хөрөнгө оруулах боломжтой нээлттэй зах зээлийн бүтээгдэхүүн гаргаж хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байна.

Андеррайтер нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, нэр хүндийн эрсдэлийг үүрч буй байгууллагыг хэлдэг.

Түүнчлэн инфляцаас өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчид хайж буй энэ цаг үед Авто ланд ХХК-ийн инфляцтай уягдсан бонд болон Смарт Дийл ХХК энгийн хүүтэй бонд гаргаж, Мандал Капитал Маркетс ҮЦК андеррайтераар ажилласан юм.

Ийнхүү Мандал Капитал Маркетс ҮЦК нь андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш буюу 6 сарын дотор нийт 5 бондыг биржийн бус зах зээлд гаргаж, хөрөнгийг амжилттай татан төвлөрүүлээд байна.

Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК нь шинэ төрлийн тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын цогц бүтээгдэхүүнийг зах зээлд үргэлжлүүлэн гаргаж буй тул та бүхэн дараах холбоосоор хандаж, мэдээллийг цаг алдалгүй аваарай.

Хөрөнгө оруулах: https://bit.ly/3zqBiRM

Хувийн банкиртай холбогдох: 8875-52518875-5451

Хаяг: Меру оффисын 6 давхарт, Блү скай зочид буудлын замын урд талд

Холбоотой мэдээ