Бурхан багшийн ариун чандрыг гурав хоногийн дараа Энэтхэг рүү буцаан зална

Нийгэм
tergel@onlinetvmn.com
2022-06-24 08:38:23

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас/БНЭУ/ Бурхан багшийн ариун чандрыг энэ сарын 14-нд онгоцоор авчран Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залсан. 


Их ринсрэл  буюу чандарт хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой бөгөөд энэ нь бурхан багшийн лагшинд хүрсэнтэй ижил буянд тооцогддог аж. Чойжин ламын сүмд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залснаар Гандантэгчэнлид хийд ойроын өдрүүдэд олны хөлд дарагдаад байна.  

 Бурхан багшийн их ринсрэл эрдэнийг гурав хоногийн дараа Энэтхрэг улс руу буцаан залах юм байна. 

Мөргөл хийх цагийн хуваарь:

2022.06.24-нд 07:00-21:00 цаг

2022.06.25-нд 07:00-21:00 цаг

2022.06.26-нд 07:00-16:00 цаг.

Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Батцагаан дуганд залрах хугацаатай байна.

Холбоотой мэдээ