Бага насны хүүхдэд зориулсан 2.7 сая тун вакцин түгээжээ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-23 02:22:43

АНУ-д тав хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан "COVID-19"-ийн эсрэг  2.7 сая тун вакциныг дархлаажуулалт хийх газруудад хүргээд байгаа бөгөөд дахин нэг сая вакциныг түгээнэ гэж тус улсын холбогдох яамнаас лхагва гарагт мэдээлжээ.


АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосны дараа буюу өнгөрсөн баасан гаргаас вакциныг дархлаажуулалт хийх газруудад хүргэж эхэлсэн байна.


Вакцины урьдчилсан захиалга эхэлснээс хойш бага насны хүүхдэд зориулсан 4.2 сая тун вакцины захиалга ирсэн байна.


АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллээс харахад 2019 оны байдлаар тус улсад тав хүртэлх насны 20 сая орчим хүүхэд байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ