Австралиас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-28 05:10:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол, Австралийн дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.


Элчин сайд Кэти Смит Монгол, Австралийн “Өргөтгөсөн түншлэл”-ийн  харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Австралийн Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэх, иргэдnaн харилцааг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.


Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австралийн Холбооны Улсын Засгийн газрын Харилцан ойлголцлын санамж бичиг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр Монгол, Австралийн 100 хүртэлх залуу тус бүр нэг жил хүртэлх хугацаанд ажиллах, сурах, аялах боломж нээгдэж буй нь иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.

Холбоотой мэдээ