Хэнтий: Могойд хатгуулсан хүүгийн амь цусны доноруудын ачаар аврагджээ
НийгэмЗуны амралтаараа хөдөө амрахаар очсон 6 настай Х.Буянтогтох хүү мөрөн тус газраа бамбай хоншоорт могойд хатгуулжээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн түүнд 4 өдрийн турш өдөрт 1 литр цус сэлбэж байж эдгээсэн гэж орон нутгаас мэдээллээ.
Хүүгийн ээж Ш.Отгонцэцэг
“Цусны доноруудын ачаар хүүгийн минь амь аврагдлаа. Цусны донорууддаа
баярлалаа. Иргэдийг цусаа хандивлахыг уриалж байна” гэж эмч, доноруудад
онцгойлон талархлаа ирэлхийлсэн юм.
Энэ жил могойд
хатгуулж гэмтэл авсан 4 хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж
буйг хэдхэн хоногийн өмнө бид мэдээлсэн.
Харин Хэнтий аймгийн хувьд могойд хатгуулсан хүүхдийг эмчилж, эдгээсэн анхны
тохиолдол болж байна.
Үндэсний их баяр
наадмаар олон хоног амрах учир болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж цусаа
хандивлахыг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс олон нийтэд хандан уриалж
байна.