Бизнес эрхлэгч нь компанийнхаа үнэлгээг жил бүр шинэчлэн хийлгэх хэрэгтэй. Яагаад?
НийгэмАливаа бизнест бизнесийн үнэлгээг жил бүр шинэчлэн хийлгэж байх чухал. Ялангуяа дэлхий дахинаа олон улсын харилцаа, эрүүл мэндийн аюулгүй байдлаас үүдсэн тааварлашгүй нөхцөл байдал үүссэн сүүлийн хоёр жилд олон бизнес зогссон. Ирээдүйг олон жилээр бүр улирлаар ч төлөвлөх нь эрсдэл дагуулахуйц болсон энэ цагт бизнесийн үнэлгээг зайлшгүй шинэчлэн хийлгэх нь чухал гэдгийг л бизнес эрхлэгч танд энэ бичвэрээрээ ойлгуулах гээд буй юм.
Бизнесийн зах зээлийн үнэлгээг тодорхойлох хэрэгцээолонтой тохиолддог. Тухайлбал бизнес худалдах худалданавах нь нэлээд энгийн шалтгаан юм. Хөрөнгөө төлөвлөх, дахин зохион байгуулах аль эсвэл зээлдэгч хөрөнгөоруулагч нарт зориулж үнэлгээгээ шалгах зэрэг өөршалтгаанууд байна.
Бизнесийн үнэлгээ гэж юу вэ?
Бизнесийн үнэлгээ гэдэг нь компанийн эдийн засгийн үнэ цэнийг тодорхойлох үйл явц юм. Тодруулбал, тухайн байгууллагын биет болон биет бус хөрөнгө, санхүүгийн байдал, хүлээгдэж буй ашгийг харгалзан мэргэжлийнбайгууллагаас гаргах үнэлгээ хийдэг байна.
Тухайн бизнесийг үнэлэгч мэргэжлийн байгууллага таны бизнест шударга үнэ тогтоохын тулд үнэлгээний төрөл бүрийн аргуудыг ашигладаг. Компанийг үнэлэх нь хэцүүтодорхой шинжлэх ухаан бөгөөд бизнесийн төрөл болонүнэлгээ хийх шалтгаанаас хамаарч өөр байж болно. Үнэлэхүйл явцад орох олон хүчин зүйлүүд дотор дансны үнээсавахуулаад олон тооны биет ба биет бус зүйлүүд байна. Ерөнхийдөө бизнесийн үнэлгээ нь компаний бэлэнмөнгөний урсгалд тулгуурлана. Өөрөөр хэлбэл тогтвортойашгийг бий болгох чадвар зах зээл дээрх үнийг тогтооно.Тиймээс биенес эрхлэгч та өөрийн ухамсарт амьдралынхаа цаг завыг зориулан бүтээсэн компаниа үнэн зөвөөр үнэлүүлэх мэргэжлийн байгууллагыг зөв сонгох нь чухал юм.
Үнэлгээний компанийг хэрхэн сонгох вэ?
Үнэлгээний компанийг сонгохдоо тухайн байгууллагатай холбоотой аль болох бодитой мэдээлэл цуглуулж, ур чадвар, мэргэжлийн түвшинд итгэлтэй байх гэсэн зарчим дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
-зах зээл дээрх цаг хугацаа
-хэрэглэгчийн сэтгэгдэл
-бизнесийн нэр хүнд
-бие даасан төрөлжсөн агентлагууд болон хэвлэлүүдийн үнэлгээнд байр суурь эзэлдэг (гэхдээ үнэлгээний шалгуурт анхаарлаа хандуулах нь чухал бөгөөд энэ нь ерөнхий үзүүлэлтээс бүрдэх ёстой
-баримт бичиг (Гэрчилгээ улсын бүртгэл хуулийн этгээд, үүсгэн байгуулах баримт бичгийн хуулбар, сканнер гэх мэт);
-шагнал, гэрчилгээ, диплом; хариуцлагын даатгалын хэмжээ (энэ нь өндөр байх тусам үйлчлүүлэгчийн хувьд аюулгүй байх болно).
Үнэлгээний компани нь гуравдагч этгээдийн хүсэл зоригоор бус, бодитой мэргэжилтнүүдийн үйлчилгээг санал болгодог, зөв үр дүн өгдөг байгууллага гэдгээ батлах ёстой.
Ингээд эцэст нь бизнес эрхлэгч танд санхүү бизнесийн цогц үйлчилгээ үзүүлдэг, энэ салбартаа анхдагч мөн манлайлагчдын нэг болох “Итгэлт” санхүүгийн группийг санал болгож байна. Мэдээж дээр дурьдсан зөвлөмжийн дагуу тус компанийн мэдээллийг нягтлан, судлан үзээд хамтран ажиллаарай, танд амжилт хүсье.