Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын ТНБД Э.Блинкентэй уулзав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-05 07:47:26

ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР АНУ-ЫН ТНБД Э.БЛИНКЕНТЭЙ УУЛЗАВ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен АНУ-д суух Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд нартай уулзах үеэрээ Элчин сайд Ө.Батбаяртай уулзсан байна.
Энэ үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол, Америкийн харилцааны асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй товч санал солилцжээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн халуун дотно мэндчилгээг түүнд уламжилж, ойрын хугацаанд хоёр талын харилцаанд төлөвлөгдөж буй зарим нэг ажил, арга хэмжээний талаар мэдээлж, ярилцсан байна.
Холбоотой мэдээ