Байр суурь: Өрөөсөн далавчтай Ардчилал

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-05 08:32:57


“Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ломбын Эрхэмбаярын “Өрөөсөн далавчтай АРДЧИЛАЛ ба өнөө цаг…” сэдвээр илэрхийлсэн байр суурийг хүргэж байна. 

Тэрбээр уг сэдвээр дараах зүйлүүдийг тодотгон онцлов. 

- Зөвхөн хүний эрх, эрх чөлөө гэсэн өрөөсөн далавчтай “Ардчилал” импортоор  оруулж ирсэн байна гэж сүүлийн үед бодогдоод байгаа. 

Хос далавчтай байсан бол Монгол улс өдийд хөгжөөд хол явчихсан байх байлаа. 


- “ХАРИУЦЛАГА” хэмээх далавчыг нь нэмчихвэл уг нь бүтэн ардчилал болох юм. Төрийн өндөр албан тушаалтан буруу үйл хийсэн бол заавал хариуцлага хүлээх ёстой, иргэн хүн хуулийн өмнө, өөрийнхөө амьдарлын өмнө хариуцлага хүлээх ёстой, таны эрх бусдын эрхээр хязгаарлагдах ёстой, 4 мөч нь хөдлөж байгаа бол заавал хөдөлмөр эрхлэх үүрэгтэй гм. 


- Өрөөсөн далавчтай ардчилалыг оруулж ирэхэд гарамгай гавъяа байгуулсан гэж өөрсдийгөө үздэг зарим нөхөд далавч нэмэх биш яг байгаагаар нь “хамгаалах ёстой” гэж үзээд байх шиг. Баахан ярьж ярьчихаад л, түүндээ ямар ч хариуцлага хүлээхгүй, ёстой санасныхаа зоргоор авч өгөх юм аа. Хариуцлагын тухай, бодит байдал, эдийн засгийн  суурь хөрсний тухай тэдэнд бодож болгоох юм ер алга аа. Улс орноороо, хүн ардаараа нийлж хийе, бүтээе гэсэн чин санаа, үзэл бодол тэднээс ер гарахгүй. Тэд огт засрахгүй юм байна, тэд одоо ярих тусам улс орны хөгжилд чөдөр тушаа, ард түмний оюун санаанд ялзрал, хуучрал авч ирж байна.  


- Одоо Монгол хүн бүр бага ярьж, их хийж, ядаж л өрх гэрийнхээ амьдрал, эрүүл мэнддээ хүн бүр “ЭЗЭН” болох цаг. 

Мэдээж улсын хөгжил улс төрчдөөс, төр засгаас шууд хамаарах нь ойлгомжтой. Бас дээр нь иргэн бүрийн зөв хандлага, хөдөлмөрч, бүтээлч байдлаас улсын хөгжил бүүр их хамаарна. Ард түмэн  бид нийтээрээ хөдөлмөрлөж улс орноо хөгжүүлье. 


- Изралийн ард түмэн зөвхөн өөртөө найдаж  зөв хандлагаар жигүүрлэн хөдөлмөрлөж элсэн цөлд улсаа хөгжүүлж дэлхийн топ  орнуудын эгнээнд 50 жилийн дотор багтсан байдаг шүү.  Бодитой хандаж улс орноо хөгжүүлцгэе. 


 Жич: Монголд амьдрах хэцүү бна, гадагшаа явдаг минь гэх хүмүүсийн тоо дэндүү их байна. Бүү шантар залуус аа. Хайртай Монгол орон чинь таниар дутна, таны хөлс хөдөлмөрөөр дутна. Энэ улс орноо та бид хөгжүүлэхгүй юм бол өөр хэн хөгжүүлэх юм‼️Сайхан амьдрал, аз жаргалаа хүнээр биш, өөрсдөө бүтээнэ ээ залуус аа.

Холбоотой мэдээ