Пусан хотод "Нүүдэлчин Монгол" наадам өргөн дэлгэр боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-06 03:26:45
Өнө эртний түүхтэй Монголчуудын соёл, уламжлал болсон "Эрийн гурван наадам"-ыг 2010 онд ЮНЕСКО-гийн "биет бус соёлын өв"-д бүртгэсэн. Энэхүү соёлын өвийг үр хүүхэд хойч ирээдүйдээ уламжлан хүлээлгэн өгөх, нандигнан дээдлэх үүрэг хариуцлагаа гадаадад суугаа Монголчууд гүнээ ухамсарлаж, суугаа орондоо Монгол наадмаа зохион байгуулдаг сайн жишиг тогтоод буй.
БНСУ-д оршин суугаа иргэд Монгол наадмаа жил бүр өргөн дэлгэр тэмдэглэж, суугаа орондоо өв соёлоо сурталчлан таниулсаар ирсэн. Тэд жилээс жилд баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг болж болж байгаагийн нэг жишээ нь Пусан хотноо 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж буй "Нүүдэлчин Монгол" наадам юм.

"Нүүдэлчин Монгол Наадам 2022" энэ жил 7 дугаар сарын 3-ны өдөр Пусан хотын Хунбобса хийдийн зүлгэн талбайд амжилттай болж өндөрлөв. 11 дэх жилдээ зохион байгуулагдсан уг наадам урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээг хамарч БНСУ-д оршин суугч МУ-ын 2000 гаруй иргэдээс гадна олон зуун Солонгосчууд очиж, үзэж сонирхжээ.

Монгол наадмын энэхүү үйл ажиллагаанд БНСУ-ын Үндэсний Ассемблэйн гишүүн Пэк Жун Хон, Пусан хотын Кымжон дүүргийн Засаг дарга Ким Жэ Ён, KOICA Олон улсын хамтын ажиллагааны сангийн Пусан дахь салбарын дарга Хун Сүн Бом, Хунбобса хийдийн Хамба лам Шим Сан, Монголын Шагайн харвааны холбооны Ерөнхийлөгч Ц.Энхбат зэрэг гадаад дотоодын олон зочид хүндэтгэн очиж, оролцсон байна.

Пусан хотноо болсон "Нүүдэлчин Монгол Наадам 2022" наадмын зургуудыг хүлээн авна уу.


Холбоотой мэдээ