Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт “Playtime” багтлаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-07 06:38:31


20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Playtime” хөгжмийн наадмыг энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулсан байна. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон байр суурийг эзэлж буй энэхүү наадам өнөөдөр буюу 07 дугаар сарын 7-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.


Манай улсад хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулагдаж буй тус наадмын 20 жилийн ойд зориулан нийт 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөжээ. Мөн энэ жил уг наадмын зохион байгуулагчид хүрэлцэн ирэх зочдыг хог хаягдлаа багасгаж, байгальд ээлтэй шийдвэрийг гаргахад нь туслах төсөл хөтөлбөрүүдийг санаачилж буйгаараа онцлог болж байна. Мөн  зохион байгуулалтын хүрээнд гадаа талбайн зүлэг усалгаа, эко хогийн сав, дахин ашиглах боломжтой тайз засалт зэрэг байгальд ээлтэй олон шийдлүүдийг олон нийтэд танилцуулах аж. 

Холбоотой мэдээ