Дархан аварга А.Сүхбат барууны магнайг булаалдаж, барилдсангүй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-11 07:35:12


Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жилийн наадамд 1024 бөх барилдаж байна. 

Дархан аварга А.Сүхбат барилдахаар бүртгүүлсэн ч зүлэг ногоон дэвжээнээ зодоглосонгүй. Тэрбээр барууны магнайд гарах гэж дархан аварга Г.Өсөхбаяртай барьцаж эцэстээ барилдсангүй.

Ийнхүү зүүний магнайд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, барууны магнайд дархан аварга Г.Өсөхбаяр гарлаа.

Холбоотой мэдээ