Наадам-2022: Б.Энхбаатарын халтар соёолон түрүүллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-12 04:01:05


Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын уяач Б.Энхбаярын халтар үрээ түрүү магнайд хурдлан наадамчин олноо баясгалаа.


Энэ жилийн баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд 344 шандаст хүлэг бүртгүүлснээс 250 нь гарааны зурхайгаас эргэсэн юм.


  • Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн саарал үрээ,
  • Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Н.Нацагдоржийн хээр халзан үрээ,
  • Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач, нийслэлийн Сүхбаатар дүүргийн З.Жавхлангийн хээр үрээ,  
  • Айргийн тавд Өвөрхангай аймгийн Бурд сумын уяач П.Бямбацэрэнгийн хонгор халзан үрээ хурдаллаа.     
Холбоотой мэдээ