Улсын хэмжээнд АИ-92 автобензин 44,527 тн буюу 33 хоногийн нөөцтэй байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-03 04:31:31


Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээгээр улсын хэмжээнд 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 138,946 тн шатахууны нөөцтэй байна.

Үүнээс А-80 автобензин 7,014 тн буюу 42 хоногийн, АИ-92 автобензин 44,527 тн буюу 33 хоногийн, АИ-95 автобензин 4,387 тн буюу 33 хоногийн, ДТ 81,191 тн буюу 30 хоногийн, онгоцны түлшний 24 хоногийн нөөцтэй байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 64,509 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,131 тн, АИ-92 автобензин 25,480 тн буюу 27 хоногийн, АИ-95 автобензин 2,792 тн буюу 38 хоногийн, ДТ 33,507 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,034 тн, хангайн бүсэд 6,657 тн, төвийн бүсэд 31,736 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 10,269 тн.

Монгол Улс 2022 он гарсаар нийт 1,063.8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 20.4 мян.тн, АИ-92 автобензин 355.9 мян.тн, АИ-95/98 автобензин 16.2 мян.тн, ДТ 534.9 мян.тн, онгоцны түлш 17.2 мян.тн, Жет А-1 18.8 мян.тн, бусад 100.4 мян.тн байна.


Эх сурвалж: УУХҮЯ

Холбоотой мэдээ