Өнөөдөр үсээ засуулж, имижээ өөрчлөхөд сайн өдөр
НийгэмҮс авхуулах буюу засуулахад сарны нөлөө үнэхээр байдаг гэдэгт та итгэдэг үү?... Хэрвээ та үс засуулах өдрүүдийг ажил төрөл болон өөрийн цаг завдаа тохируулан сонгодог бол нийтлэг нэг дүрмийг баримтлаарай. Товчхондоо сар буцах биш наашлах цагаар үсээ засуулаарай гэсэн үг. Ингээд 2022 он дуустал үс засуулж болох өдрийг доорх мэдээллээс үзээрэй.
Наймдугаар сар
Таатай өдрүүд
1-3, 5, 7-8, 10-12, 15, 18-19, 22-24, 30-31 – имижээ эрс өөрчлөхөд таатай, мөн үсээ бэхжүүлэх, эрүүлжүүлэх гэж байгаа бол гэртээ маск тавьбал үр дүнгээ өгнө. Эдгээр өдрүүдэд үсээ засуулбал сайн.
Таагүй өдрүүд
4, 25-26, 29, - Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ.
6, 9, 13, 17, 20-21, - Өвчин эмгэг ирнэ.
27-28 - Нас ахар болно, эрлэг лугаа учирна.
Есдүгээр сар
Таатай өдрүүд
1-2, 4-6, 8-10, 14, 17-18, 21-22, 28-30 – салаалсан үзүүрээсээ үр дүнтэй салж чадна. Үс тань илүү өтгөн болж бас гялалзана.
1–5, 9, 18 – хэрвээ үснийхээ өнгийг солихоор шийдсэн бол хамгийн таатай үе.
Таагүй өдрүүд
7, 11, 16, 19-20 - Өвчин эмгэг ирнэ.
25-26 - Үс засуулхад нэн тааруу: Нам ахар болно, эрлэг лугаа учирна.
23, 27 - Хэрүүл тэмцэл ирнэ.
Аравдугаар сар
Таатай өдрүүд
1, 3, 5-6, 8-9, 13, 16-18, 21-22, 28-30 – Үсээ засуулахад маш тохиромжтой өдрүүд. Ургалт сайжирна, арчилгаа сайн авна, гоо сайхан сайжирна.
Таагүй өдрүүд
2, 23, 27, 31 - Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
4, 7, 10, 15, 19-20, - Өвчин эмгэг ирнэ.
25-26 - Нас ахар болно, эрлэг лугаа учирна
Арваннэгдүгээр сар
Таатай өдрүүд
1, 3-4, 6-8, 12, 15-16, 19-20, 26-29 – гоо сайхны салоноор үйлчлүүлбэл сэтгэл санаа сэргэнэ, үсний ургалт сайжирч өнгө зүс нэмнэ. Засуулах, тэр дундаа арчилгааны маск тавьбал амьдралд эрс өөрчлөлт гарах магадлалтай.
Таагүй өдрүүд
2 - Модон хохимой өдөр.
5, 10-11, 14, 18, 22-23 – Өвчин эмгэг ирнэ.
9, 13, 17, 21 - Хэрүүл маргаан ирнэ.
24-25, 30 - Нас ахар болно. эрлэг лугаа учирна.
Арванхоёрдугаар сар
Таатай өдрүүд
1, 3, 5–8, 12, 15-16, 19-20, 26-28, 30 – ороох, хими хийлгэх, засуулах, будуулах – бүгд сайхан үр дүнд хүргэнэ. Материаллаг эд баялгаа сайжруулахыг хүсэж байгаа хүн болгон үсээ засуулаарай.
Таагүй өдрүүд
2, 4, 9-10, 14, 17, 21-22 – үсчин ороход тохиромжгүй.
11, 13, 18, 20, 29 – илүү тааламжтай өдрүүдэд үсчин ороорой, эс бөгөөс архаг өвчин тусна.
Эх сурвалж: