УИХ-ын дарга Дэлхийн аварга Б.Мөнгөнзулын дөрвөн жилийн сургалтын төлбөрийг хувиасаа даана гэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-18 10:20:35

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцож алтан медаль хүртэж их мастерын болзол хангасан Б.Мөнгөнзул болон Үндэсний шигшээ багийн тамирчид, Монголын шатрын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

УИХ-ын даргын хувьд Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад онцгойлон баяр хүргээд  цаашид  дэмжин ажиллахаа илэрхийллээ.  17 насандаа дэлхийн шатрын олимпиадын аварга болоод байгаа Б.Мөнгөнзул нь Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн сурагч. Цэцэрлэгт байхдаа шатар тоглож сурч, найман настайгаасаа эхлэн дугуйланд хичээллэж иржээ. Тэрээр цаашид оюуны спортоороо үргэлжлүүлэн суралцаж, тив дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулах хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа.  Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар  Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай нэг өрөг шатар нүүлээ.


Холбоотой мэдээ