Баримт: Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 10 хүн амиа алджээ
НийгэмӨнгөрсөн ажлын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 936 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт 20 хүн гэмтсэн байна. Харин орон нутагт 10 хүний амь хохирчээ.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 498 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Мөн энэ оны эхний долдугаар сарын байдлаар 309 хүний амь хохирч, 1,603 хүн гэмтэж бэртсэн байна.
Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг буурахгүй байгаа юм.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдлын дийлэнх хувь нь үүрээр шөнөөр үйлдэгдэж саатуулагдаж байна. Өнгөрсөн ажлын өдрүүдэд гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан таван тохиолдол бүртгэгдсэнээс тавуулаа тээврийн хэрэгслийн жолооч байжээ.