Ресторанд гал гарч, утаажилтын бүсээс 150 хүнийг гаргажээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-22 04:59:48

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн цогцолбор, солонгос хоолны ресторанд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход тус ресторанд төмс шарагч шатаж байсныг 10 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 150 хүнийг гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ