"Солонго Эс Эф бүрэн дунд сургууль" нэмэлт элсэлтээ авч байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-22 08:21:18

Нийслэлийн ерөнхий боловсролын "СОЛОНГО ЭС ЭФ" сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 1-12-р ангийн элсэлтийн бүртгэл явагдаж байна.

1-р ангийн Элсэгчдэд тавих шаардлага: 2016 оны 1 сарын 1-нээс 2016 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн байна.
Та доорх линкээр орон цахим бүртгэлд бүртгүүлээрэй.
1-р ангийн бүртгэлийн линк: https://forms.gle/vSRwYECCmty5onGp9
2-12-р ангийн бүртгэлийн линк: https://forms.gle/b3zApBqa1wAgYqQA9
Тус сургуулийн элсэлт, сургалттай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг та 99789099 утсаар болон info@solongosf.edu.mn цахим хаягаар холбогдон аваарай.

"Солонго Эс Эф бүрэн дунд сургууль" нь 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-7-р ангидаа Оксфордын Их Сургуулийн ELT хөтөлбөр буюу Ерөнхий Боловсролын Сургуульд зориулсан Англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.
Тус сургууль нь хос хэлний сургалттай. Сурагчид эх хэлнээсээ гадна Англи хэл болон өөрийн хүссэн нэг хэлээ сонгон суралцдаг.
"TESOL" буюу Олон улсад багшлах эрхийн дипломтой Англи хэлний багш нар тус сургуульд багшилдаг давуу талтай. Мөн тус сургууль Олон улсын TOEFL , ITP шалгалтыг сургууль дээрээ албан ёсоор зохион байгуулах эрхтэй юм.

 




Холбоотой мэдээ