П.Сайнзориг: Нэг бөхөөс допинг илэрсэн, Б сорьц өгөхгүй гэвэл нэрийг нь зарлана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-22 12:01:33


Үндэсний их баяр наадмын тавын даваанд унасан, улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээлэв.


Энэ үеэр тус салбар хорооны дарга П.Сайнзориг "Үндэсний их баяр наадмын барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөх бүгд допингийн шинжилгээгээ өгсөн.

Допингийн шинжилгээ өгөөгүй, өгөхөөс татгалзсан тохиолдолд допинг хэрэглэсэнд тооцно гэсэн хуулийн зохицуулалттай.

Дээрх 64 бөхөөс гадна 13 сур харваач шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээг цагдаа, тагнуул болон Үндэсний сурын харваа, Үндэсний бөхийн холбоо зэрэг тал талын хөндлөнгийн төлөөлөлтэйгөөр Допингийн эсрэг үндэсний төвийн ажилчид авсан.

Харин бид шинжилгээний зохион байгуулалтад сайн анхаарч, камерыг хаана байрлуулахаас эхлээд бөхчүүдийг бусад эд зүйл авч орохоос сэргийлж нэг удаагийн зориулалтын хувцас өмсгөсөн.

Тодруулбал, хүний хувийн нууцаас бусад зүйл нь ил харагдахуйц буюу биедээ ямар нэг эд зүйл авч орох бололцоогүй хувцас хэрэглэлийг өмсүүлж энэ удаагийн допингийн шинжилгээг авсан гэсэн үг" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.


Эх сурвалж: dnn.mn


Холбоотой мэдээ