Өмнөговь аймагт автозамын бүтээн байгуулалтууд өрнөж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-24 01:48:43

Даланзадгад сумын төв, 3-р багийн нутаг дэвсгэрт автозам засварлах, шороон замтай газруудад шинээр автозам, явган зорчигчийн зам байгуулах, автозогсоолын ажлууд хийгдэж байна.
Шороон замтай байсан 9 хэсэг байршилд 947м автозамын бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд нийтдээ 86 машины зогсоол, 12 автобусны зогсоолыг цогцоор нь шийдвэрлэжээ. Дахин төлөвлөлтийн 2-р орон сууцны гадна зогсоол байгуулах ажлыг нэмэлтээр гүйцэтгэж байгаа ба 10-р сард дуусгахаар одоогийн байдлаар нийт ажлын 25% хийгээд байна.

Аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат болон холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчидтай уулзаж, ажлын явцтай танилцлаа.
Бүтээн байгуулалтын ажилд хүндрэл болохуйц зарим зам талбай, эзэмшлийн газрын асуудлын талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Тодруулбал, НХХҮГ-ын зүүн талын хашааг зохих хэмжээнд чөлөөлөх, "Түшиг" дэлгүүрийн урд хэсгийн газар, 3-р орон сууцны хойд хэсэг гэх зэрэг газруудад бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хийх талаар эзэд болон оршин суугчдын төлөөллийн саналыг сонссон байна.
Төвийн хэсэгт дээрх бүтээн байгуулалт хийгдсэнээр тоосжилт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, хотын өнгө үзэмж нэмэгдэх юм.

Холбоотой мэдээ