Л.Энх-Амгалан: 4800 хүүхдийг МСҮТ-д давхар бүртгэж, төрөөс 2.3 тэрбум төгрөг авах гэж байсан нь ил болсон
Улс ТөрЛ.ЭНХ-АМГАЛАН: ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ УВАЙГҮЙ "ХУМСЛАГЧДЫН" ТҮРҮҮВЧИНД ОРОХ ЁСГҮЙ ШҮҮ...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд 5 сар орчим болж байна.
Коллеж, МСҮТ-ийн сурагчдын 200,000 төгрөгийг олгохоор мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд Их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2,3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон. Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгийг бид хэмнээд байна гэсэн үг.
Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй....