НӨАТ-ын сугалааг сэргээж, шинэчлэн зохион байгуулахаар болжээ
НийгэмНӨАТ-ын сугалааг түр зогсоосон. Гэхдээ технологи, процессыг шинэчилнэ гэж Сангийн яам мэдэгдэв. “Өмөн нь бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулдаг байсан. Бүртгүүлээгүй баримтыг ч сугалаанд ордог байсан бол шинэчлэлээр зөвхөн бүртгүүлсэн баримтыг сугалаанд оруулдаг болгоно. Мөн бүсчлэх, ил тод болгох гэнэ. Тухайлбал иргэн тухайн сардаа НӨАТ-ын 100 баримт бүртгүүлсэн бол эдгээр нь бүгд сугалаанд орсон гэдгийг утсан дээрээ харна. Хожих магадлал болон гарч буй тооны мэдээллийг шууд авдаг болно. Иргэн бүр өөрөө сугалаанд оролцогч болох дэвшилтэт, шударга, олон нийт хүлээн зөвшөөрөх хэлбэрээр явуулахаар судалгаа хийж, бэлтгэлээ хангаж байна. Есдүгээр сараас НӨАТ-ын сугалааг сэргээх төлөвлөгөөтэй. Дөрөвдүгээр сард НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримтаа уншуулах иргэдийн тоо 50 хувь буурсан. Үүнээс үзэхэд сугалаа НӨАТ-ын орлогод том хөшүүрэг болдог байсан нь харагдаж байна. НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхгүй. Сугалаа нь өөрөө буцаалтын нэг хэлбэр" гэж Сангийн сайд хэлэв.