Ч.Өнөрбаяр: Г.Занданшатар даргаа би таны өмнөөс ичиж байна
Улс ТөрЧ.Өнөрбаяр: Хууль дээдлэх зарчим булшлагдаж байна. Бүлгийн
нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгох ёстой юм. Гэтэл бүлгийн 6 гишүүн
оролцсон хурлын шийдвэрийг хүлээн авч, уншиж байгаа нь үнэхээр ичмээр. Яаж
хууль зөрчиж ажилласан бүлгийн, тоглоомын бүлгийн даргад амжилт хүсэж, сайн
ажиллаарай гэж хэлж чадаж байна аа. Занданшатар дарга та нэгдүгээрт, Үндсэн
хуулиар тоглох ажил хийж байна, хоёрдугаарт та АН-ын бүлгийн асуудлаар тоглож
байна. Өнөөдөр УИХ гэдэг байгууллага Үндсэн хуулийг нүдний цөцгий мэт хайрлан,
хамгаалах ёстой ард түмний төлөөллийн байгууллага. Гэтэл өөрөө Үндсэн хуулийн
дээгүүр гишгээд явж байна. Тиймээс та өөрөө өргөдлөө өгөөд огцрох асуудал болсон гэж харж байна. Цэцийн шийдвэртэй холбоотойгоор засаглалын хямрал нүүрлэж байна. Яг үнэнийг хэлэхэд АН-ын үед дээл өмсөн, төмөр нүдэн "давхар дээлтэй" та нар муухай, энэ төрийн ажлыг гацааж байна гэж хэлээд явж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө төрийн ордонд сайд болох гээд гүйж явна гэсэн шүү. Та нар яагаад ингэж үг үйлдэл чинь зөрдөг юм. Та нар энэ улс төрийн тавцангаас бөөнөөрөө арчигдах болж байна. Үндсэн хуулийг хамгаалж, манах ёстой газар нь хулгайч болж байна. Та нар эхнээсээ Үндсэн хуулийг цэцийг ашиглаад, Үндсэн хууль дээгүүр гишгэлээд явчихлаа. Та нар дээр буух буулт чинь хатуу шүү. Монголын төрөөр ингэж тоглож болохгүй ээ. Тоглоомын бүлэг байгуулаад өөрсдөдөө ашигтайгаар ашиглах л гэж байгаа юм. Монгол улсад сайдын тоо цөөдөөгүй шүү. Харин ч сайдынхаа тоог цөөлөх ёстой. Аж ахуйн нэгжүүдээс маш их гомдол ирж байна. Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа, танай намд авлигачид бий шүү. Авлигачдаа нам дотроосоо хай. АТГ ч бас тодорхой улстөрчдийн хүсэлтээр жирийн иргэдийг шалгадаг, нэгждэг байгууллага боллоо шүү."