Ч.Отгочулуу: Өнөөдөр 20 настай хүүхэд 40 настай болтлоо "нар" үзэхгүй нь байна шүү

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-25 04:00:26

Ч.Отгочулуу: " Манай улсын эдийн засаг агшсан хэвээр байгаа. Худалдааны эрэлт өссөн байна гэж байна. Зарагдаж байгаа барааны тоо хэмжээ буурсан ч илүү өртөгтэй болсон учир дансанд дээр буухдаа өссөн мэт харагдах нь ойлгомжтой. Татвар төлөлт нэмэгдсэн. Аргагүй НӨАТ-ыг тэтгэврийн хөгшин ч төлж байгаа. Энэ бол хөөсөн, хуурамч зүйл. Яг манай эдийн засгийг авч явдаг, ажлын байр бий болгодог Уул уурхай, тээвэр, аж үйлдвэрийн салбарт 30-35 хувийн уналт үзүүлсэн. Энэ бол ноцтой үзүүлэлт. Банкнууд зээлээ зогсоосон байна. Оны төгсгөлд бүр хэцүү болно. Он гараад зээлийн эргэн төлөлтөө төлөөд эхлэхээр орлогынхоо 50 хувиар амьдрахад бүр хэцүү болно. Хэдий эдийн засаг сэргэж байна гэж байгаа боловч хоёр жилийн өмнөх шигээ болж сэргэх болоогүй байна. Инфляц өндөр хэвээр байгаа. 9-ийн тос, дизель гээд зөвхөн жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин өссөн. Хятадад юмны үнэ тогтвортой байгаа. Монголд орж ирэхдээ асар их нэмэгдэж байна. Ноднин 7000 доллароор орж ирдэг байсан жижиг ачаа тээвэр 35 мянган доллар болж нэмэгдээд, ачих машин ч олдохгүй байна.

Ачаа тээврийн салбарт маш том мафи бий болсон байна. Маш цөөхөн хүмүүс залуусын хэлдгээр цөм хийж байна. ЗГ үүнтэй тэмцэж чадахгүй байна. Мөн гадаад өр буурсан гэж ЗГ мэдэгдсэн нь худлаа шүү.


Авилгын индекс буурлаа гэж байна. Бас худлаа. Авилгын эх үүсвэр нь данхар төр шүү. Одоо Улаанбаатар хотыг хариуцсан сайдтай болно гэж ярьж байна. Одоо байгаа түр зуурын хямрал ужиг хямрал болох нь. Өнөөдөр 20 настай хүүхэд 40 настай болтлоо нар үзэхгүй нь байна шүү. Lost generetion гэж үе бий болох гэж байна. Хамгийн азтай нь Солонгост очиж шал угаах нь байна. Бид бол тухайн үедээ азтай. Юм хомс байсан ч бид эрх чөлөөтэй байсан юм. Гэтэл энэ үеийн залуус эрх чөлөө ч үгүй болох нь. Энэ мэт үнэн дүр зургаа нуухын тулд ЗГ ард түмний мөнгөөр асар их пиар хийж байна. "



Холбоотой мэдээ