Нэгдүгээр ангийн цахим бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-25 04:47:36

Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэл өнөөдөр 17:00 цаг хүртэл явагдана. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 78,000 гаруй хүүхэд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах юм.

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч байгаа.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, E-Mongolia системд бүртгүүлэхийг уриалж байна. Бүртгэлийн систем ачаалалгүй хэвийн ажиллаж байгаа гэдгийг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамнаас мэдээлсэн.

Холбоотой мэдээ