Оюутнууд нийтийн тээврээр зорчих картаа цахимаар захиална

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-25 04:51:02


Их, дээд сургуульд шинээр элссэн оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлтэй зорчих Umoney картыг хэрхэн авах талаар Улаанбаатар смарт карт ХХК-аас дараах мэдээллийг гаргалаа.


Анх удаа оюутны Umoney карт захиалах гэж байгаа бол энэхүү холбоос дээр дарж, шинэ захиалгын анкетыг бөглөх юм. Ингэхдээ шаардлагатай бичиг, баримтыг заавал хавсаргах шаардлагатай юм. Хүсэлтийг тухайн компани хүлээж авсны дараа нийслэлийн холбогдох байгууллагаар баталгаажуулж, олголт бэлэн болсон талаар мэдээлэл хүргүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
  • Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг

Карт захиалах үнэ 4,600 төгрөг ба энд дарж төлбөрөө төлөн гүйлгээний зургийг баримтжуулж, анкетдаа хавсаргах шаардлагатай юм.

Харин картаа гээсэн эсвэл гэмтээсэн бол нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбарт очиж, шинээр авах боломжтой.

Холбоотой мэдээ