LIVE: УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан /2022-08-25/

Видео Нэвтрүүлэг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-25 06:19:45


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлүүлгийг хийв.


Төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэснийг хүчингүй болгохоор тусгасан байна.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ наймдугаар сарын 15-ны Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн. Иймд уг заалтыг хүчингүй болгохоор тусгаж буй юм.

Холбоотой мэдээ