Байр суурь: Н.Энхболд: Цэцийн эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлнэ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-25 07:06:58

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж байна.  Чуулганд хууль санаачлагч, УИХ-ын гишүүн  Н.Энхболд хуулийн төслийг танилцууллаа.


Тэрбээр "Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэн, суурь үзэл баримтлалд харшилж, нийцээгүй байна гэж үзэн хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Цэцийн шийдвэрийн талаар нийгэмд төрөл бүрийн байр суурь илэрч байна. Нөгөөтэйгүүр, Үндсэн хууль бусад хуулиар ҮХЦ-ийн эцсийн шийдвэрийн зөв, бурууг шийдэх эрхтэй субъект байхгүй. Энэ нөхцөлд УИХ цэцийн эцсийн шийдвэрийг ҮХ-ийн дагуу хэрэгжүүлэх, цаашид ийм маргаантай нөхцөл байдлыг давтуулахгүй байх зохицуулалтыг хийх нь түүний үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага мөн гэж хууль санаачлагчид үзсэн"

гэлээ. 

Холбоотой мэдээ