УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Цогтгэрэл нар бүлгийн даргын суудлаа булаацалдав
Улс ТөрУИХ-ын чуулган эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат бяцхан акц хийлээ. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж биш АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг батламжилсаныг эсэргүүцэж буйгаа чуулганы танхимд илэрхийлэв. УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж даргаараа О.Цогтгэрэлийг сонгож, УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг албан ёсоор баталгаажсаныг чуулганы танхим уншиж танилцуулсан. Улмаар өнөөдрийн чуулганы хуралдаанд О.Цогтгэрэлийн хувьд бүлгийн даргын суудалд сууж, Д.Ганбат гишүүний картыг нь сугалсанд бухимджээ.