Нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулах хугацааг ирэх даваа гараг хүртэл сунгалаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-25 11:29:39
ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг баталгаажуулах хугацааг энэ сарын 29-ны өдөр буюу ирэх даваа гарагийг 12:00 цаг хүртэл сунгалаа.

Дээрх хугацаанд эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах аж. Мөн өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан. Харин түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулах юм байна.

Холбоотой мэдээ